Мексик улс Эквадорын багийг хожсоны дараа тус улсын нийслэл Мехико хотод хөлбөмбөгийн баярын арга хэмжээ болжээ. Энэхүү ялалтыг тэмдэглэхээр сая гаруй хүн гудамжинд гарсан байна.

Гэвч энэхүү олон нийтийн баярын үеэр гурван хүн амиа алдсан болохыг эх сурвалжууд мэдээллээ. Дэлхийн аваргын тоглолттой холбоотой баярын цуглаан ийнхүү эмгэнэлтэйгээр өндөрлөсөн байна.