Мексикийн Баха Калифорниа Сур муж руу даваа гарагт Поло хар салхи чиглэн ирж байгаатай холбогдуулан иргэд гэр орноо бэхэлж, хамгаалалтын арга хэмжээ авч эхэллээ. Ажилчид эргийн далан суваг, хамгаалалтыг бэхжүүлэхээр шороо болон нуранги зөөж байна.

Уг хар салхины улмаас хүчтэй салхи дэгдэж, амь насанд аюултай үер буух болон хөрсний гулгалт үүсэж болзошгүй байгаа юм. Тухайлбал, 5,700 орчим оршин суугчтай загас агнуурын Пуэрто Сан Карлос хотод хүчтэй давалгаа, далайн түрлэг хамгаалалтын хаалтыг сэтлэх вий гэсэн болгоомжлол зарим иргэдийн дунд үүсээд байна.

Үүнээс гадна Ноло хар салхи Хавайн арлуудаас аажмаар холдож байгаа хэдий ч тус бүс нутгийн зарим хэсэгт аадар бороо авчрах магадлалтай хэвээр байна.