Крипто зах зээлийн Fear & Greed Index буюу Айдас ба шуналын индекс туйлын айдсын бүсэд байгаа бөгөөд Биткойны ханшийн өсөлт бусад хөрөнгөөс хоцорч байгаад хүмүүс сэтгэл дундуур байна хэмээн шинжээч Микаэль ван де Поппе онцоллоо.
Түүний үзэж буйгаар Биткойн нь хиймэл оюун ухаан (AI) болон квант технологийн эринийг даван туулж чадах аж. Мөн стейблкоин, токенжуулалт болон агент эдийн засаг (agentic economy) зэрэг нь зах зээлд өөрийн байр сууриа олж байгаа тул дараагийн өсөлтийн үе нь 2017 онтой харьцуулагдахуйц байж магадгүй гэж тэрээр таамаглаж байна.
Ван де Поппе 2017 оноос хойш зах зээлд ийм өөдрөг үзэлтэй байгаагүйгээ хуваалцсан бөгөөд Биткойны хувьд хурдацтай тэлэх “Escape Velocity” мөч ирж байж болзошгүй гэж үзэж байна.