АНУ-ын Мичиган мужийн Флинт хотод гарсан харамсалтай хэргийн улмаас долоон настай хүүгийн эцэг эхийг хүн амины хэрэг, хүүхдийг тарчлаасан, хүчирхийлсэн хэргээр буруутгаад байна. Каспер О’Брайен хүү өнгөрсөн арваннэгдүгээр сард нас барсан бөгөөд түүнийг амьсгал хураах үед 116 кг жинтэй байсныг прокурорын байгууллагаас мэдээлэв.

Тухайн үед яаралтай тусламжийн албаныхан хүүгийн гэрт дуудлагаар очсон боловч хүү амьсгал хураасан байдалтай байжээ. Генеси тойргийн прокурор Дэвид Лейтон энэ талаар тайлбарлахдаа: "Эцэг эх нь хүүхдээ буруу хооллож байсан нь тодорхой байна. Тэрээр шаардлагатай шим тэжээлийг авч чадахгүй байсан" гэж мэдэгдсэн байна.

Хүүгийн эцэг эхэд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд тэднийг хүн амины хэрэг, хүүхдийг тарчлаасан болон хүчирхийлсэн хэрэгт буруутган прокурорууд яллах дүгнэлт үйлдээд байна.