Холливудын алдарт жүжигчин, олны танил Молли Шэннон өөрийг нь урьд нь “царай муутай” хэмээн дуудсан гэрэл зурагчинтай холбоотой гомдлоо илэрхийлжээ. Тэрээр уг гэрэл зурагчныг одоо нохойн асрамжийн газар ажиллуулж байгааг дурдаад, үүнийг нь “хувь заяаны өшөө авалт” буюу карма хэмээн тодорхойлсон байна.
Гэвч уг гэрэл зурагчин жүжигчин бүсгүйн энэхүү мэдэгдлийг эрс няцааж, Молли Шэнноныг худлаа ярьж байна хэмээн хариу мэдэгджээ. Түүний хэлснээр жүжигчний ярьж буй зүйл нь огт үндэслэлгүй аж.
Сануулахад, Молли Шэннон нь энэ оны зургадугаар сард Холливудын алдар хүндийн гудамжинд өөрийн одны эзэн болсон билээ. Одоогоор хоёр талын маргаан үргэлжилж байгаа бөгөөд талууд байр сууриа хамгаалсаар байна.