Монако улсад гарсан дэлбэрэлтийн хэрэгт сэжиглэгдэн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан Анастасиа Березовская Украин улсад нас барсан байдалтай олдсон талаар BBC мэдээллээ.
Уг хэрэг нь Монакод Украины нэгэн саятан дэлбэрэлтийн улмаас бэртэж гэмтсэнтэй холбоотой юм. Энэхүү үйл явдлын дараа хууль сахиулах байгууллагууд Анастасиа Березовскаяг сэжигтнээр татан эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байсан билээ.
Одоогоор түүнийг нас барсан байдалтай олсон талаарх мэдээлэл гарсан бөгөөд хэргийн талаарх бусад нарийн ширийн зүйлс одоогоор тодорхойгүй байна.