Монако улсад байрлах нэгэн орон сууцанд тэсрэх төхөөрөмж дэлбэрсний улмаас гурван хүн ноцтой гэмтсэн хэрэг гарчээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, гэмтсэн хүмүүсийн дунд Украины нөлөө бүхий бизнесмен байгаа аж.
Хэргийн газар дээрх нөхцөл байдлын талаарх мэдээллээр, дэлбэрэлт болсны дараа халдлага үйлдсэн этгээд хэргийн газраас зугтаж, хөрш зэргэлдээх Франц улс руу чиглэсэн байна. Одоогоор эрх баригчид уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.