Монакогийн нэгэн орон сууцны барилгад даваа гарагт дэлбэрэлт болж, гурван хүн шархадсан харамсалтай явдал гарлаа. Эрх баригчид уг үйл явдлыг “санаатайгаар үйлдсэн” хэрэг хэмээн тодорхойлж байна.

Шархадсан гурван хүний хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаатай ойр эх сурвалжийн мэдээлснээр, хохирогчдын дунд Украины бизнес эрхлэгч, олигархи Вадим Ермолаев байгаа юм.

Монакогийн Төрийн сайд Кристоф Мирмандын анхлан мэдээлснээр, орон сууцны барилгад болсон энэхүү дэлбэрэлт нь халдлага шинжтэй байсан гэв. Гэвч тэрээр хожим нь энэ талаарх байр сууриа тодотгожээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас хэрэгтнийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.