Канад улсын Монреаль хотод харамсалтай хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, урт буугаар зэвсэглэсэн нэгэн этгээд зочид буудалд гал нээсэн байна.

Энэхүү халдлагын улмаас цагдаагийн нэг ажилтан амь насаа алджээ. Үүний дараа тус газарт байсан цагдаа нар хариу гал нээснээр зэвсэгт этгээд газар дээрээ амь насаа алдсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.