ОХУ-ын нийслэл Москва хотод байрлах зуны кафе орчимд бямба гарагт дэлбэрэлт болжээ. Энэхүү харамсалтай явдлын улмаас гурван хүн амиа алдаж, өөр 15 хүн янз бүрийн хэмжээний гэмтэл авсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Москвагийн цагдаагийн газраас ТАСС агентлагт мэдээлснээр, дэлбэрэлт орон нутгийн цагаар оройн 20:10 цагийн орчимд болсон байна. Одоогоор дэлбэрэлт юунаас болж үүссэн шалтгаан тодорхойгүй байгаа ажээ.
Хэргийн газарт мөрдөн байцаагчид болон шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Оросын Telegram сувгуудаар дамжуулан дэлбэрэлт болсон газрын зургуудыг олон нийтэд түгээжээ.