ОХУ-ын нийслэл Москва хотод маргааш Ялалтын баярын парад болохоор бэлтгэж байх үеэр Украины нисгэгчгүй дрон Москвагийн нэгэн өндөр барилга руу дайралт хийсэн тухай мэдээлэл цацагдлаа. Оросын албаны хүмүүсийн мэдээлснээр дроныг цаг тухайд нь илрүүлж, радио электрон аргаар устгасан байна. Гэсэн хэдий ч дрон барилга руу унасны улмаас бага зэргийн эвдрэл гарсан гэнэ.
Оросын Батлан Хамгаалах Яам уг халдлагыг Украины тал үйлдсэн хэмээн мэдэгдэж, хариу арга хэмжээ авна гэдгээ анхааруулсан байна. Украины зүгээс энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Энэхүү халдлага нь Орос улс Дэлхийн 2-р дайнд Германыг ялсны ойн баяраа тэмдэглэхээр бэлтгэж буй үетэй давхцаж байгаа нь анхаарал татаж байна. Энэ жилийн Ялалтын баярын парад өмнөх жилүүдийнхээс харьцангуй бага хүрээнд зохион байгуулагдах төлөвтэй байгаа юм.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд халдлагын улмаас барилгад гал гарсан гэж мэдээлж байгаа ч албан ёсны эх сурвалжууд энэ мэдээллийг батлаагүй байна.