БНХАУ болон Непалын хилийн дагуу болсон гамшигт үерийн улмаас сураггүй алга болсон хүмүүсийн ар гэрийнхэн одоо ч итгэл найдвараа алдалгүй хүлээсээр байна. Тэдний дунд АНУ-ын Виржиниа муж дахь Ричмонд хотод амьдардаг гэр бүлийн гишүүд багтаж буй юм.

Иргэн Мукти Пател гэх эмэгтэйн аав, эгч болон өөр хоёр хамаатан нь тус бүс нутагт болсон гэнэтийн үерт өртөн сураггүй болжээ. Тэдний байрлаж байсан зочид буудал үерт урссан талаар мэдээлэл байгаа ч ар гэрийнхэн нь муу зүйл бодоогүй байгаагаа илэрхийлсэн байна. Баасан гарагт тэдний тухай дурсамжаа хуваалцаж байсан Мукти Пател ярихдаа “Би одоохондоо өнгөрсөн цаг дээр ярих болоогүй. Бидэнд одоогоор тодорхой болсон ямар ч мэдээлэл алга” хэмээн өгүүлжээ.

Ослын бүсэд аврах албаныхан шавар дундаас амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж, татан гаргах ажлыг үргэлжлүүлсээр байгаа аж.