Нидерландын шүүхээс 1994 оны Руандагийн геноцидын үеэр 3000 тутси үндэстнийг хомроглон устгахад оролцсон 66 настай эрэгтэйд баасан гарагт бүх насаар нь хорих ял оноолоо.

Тухайн үед буюу 1994 оны дөрөвдүгээр сард өрнөсөн хүчирхийллийн үеэр айдсаас зугтсан хохирогчид Руандагийн өмнөд хэсэг дэх Мбазид байрлах хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд хорогдохоор очсон боловч тэндээ төлөвлөгөөтэйгөөр хөнөөгдсөн байна.

Шүүгчийн мэдэгдсэнээр, Eugene N. гэж тодорхойлсон тус этгээд тутси үндэстнүүдийг цэнгэлдэх хүрээлэнгээс зугтахад нь саад болж, улмаар олон түмэн рүү гранат шидсэн аж. Түүнчлэн түүнийг бусад халдлагад ч мөн холбоотой байсан хэмээн шүүх дүгнэжээ.