АНУ-ын алдарт TMZ агентлагийн мэдээлснээр, Нолан Уэллсийн найз цахим орчинд тархаад буй таамаглалуудын улмаас хуулийн байгууллагад хандаж, өөрийгөө хамгаалах алхам хийжээ.
Олон нийтийн сүлжээнд Нолан Уэллсийн үхэлтэй холбоотой гэх нэгэн бүсгүйн зураг тархсан бөгөөд зарим хэрэглэгчид энэ хэргийг тухайн бүсгүйтэй холбон тайлбарлахыг оролдож байна. Үүнтэй холбогдуулан Нолан Уэллсийн найз уг мэдээллийг няцааж, өөрийгөө хамгаалуулахаар өмгөөлөгч Рассел Латино-г хөлсөлжээ.
Өмгөөлөгч Рассел Латиногийн тайлбарласнаар, цахим орчинд тархаад буй уг зураг нь хуучин ахлах сургуулийн үеийн зураг болохыг онцолсон байна. Одоогоор Нолан Уэллсийн үхэлтэй холбоотой үүсээд буй таамаглал, цуу ярианууд үргэлжилсээр байгаа бөгөөд түүний найз ийнхүү хуулийн дагуу арга хэмжээ авч, нэр төрөө сэргээхээр ажиллаж байна.