Франц улс Номхон далай дахь стратегийн чухал ач холбогдолтой хоёр арлын газар нутгийн бүрэн эрхт байдлаа дахин баталгаажуулсны дараа тус маргааныг Олон улсын шүүхээр (ICJ) шийдвэрлүүлэх шахалттай тулгарч байна.

Энэ долоо хоногийн эхээр Вануату улс эзэнгүй орших Мэттью болон Хантер (Matthew and Hunter) арлуудыг өөрийн нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрүүлэхээр НҮБ-ын дээд шүүхэд албан ёсоор хүсэлт гаргажээ. Энэхүү газар нутгийн маргаан нь олон арван жилийн түүхтэй юм.

Гэвч уг хэргийг шүүхээр хэлэлцэхэд Францын зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай байгаа аж. Францын тал зөвшөөрөхгүй бол Вануату улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хандана гэдгээ анхааруулсан байна.