Норвегийн Ерөнхий сайд Жонас Гар Стөөр Орос-Украины дайныг зогсоох хэлэлцээрт Хятад улсыг идэвхтэй оролцохыг уриалсан байна. Тэрээр Осло хотноо Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзсаны дараа сэтгүүлчдэд энэ талаар байр сууриа илэрхийлжээ.
Норвегийн талын үзэж буйгаар, Хятад улс бол Оросын удирдлагатай хамгийн шууд бөгөөд оновчтой харилцаатай улс юм. Иймд тус улс өөрийн энэхүү сувгийг ашиглан талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгахад түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд онцолсон байна.
Энэхүү алхам нь зөвхөн Украины асуудлыг шийдвэрлэхээс гадна, Хятад улс Европтой харилцаагаа сайжруулахад ч чухал ач холбогдолтой болохыг Жонас Гар Стөөр тэмдэглэжээ. Одоогоор Норвегийн зүгээс Хятад улсыг энэ чиглэлд хүчин чармайлт гаргахыг хүсэн хүлээж байгаагаа илэрхийлээд байна.