Ким Кардашьян болон Канье Уэст нарын охин, 13 настай Норт Уэст болон рэппер Молли Сантана нарын хамтран хийхээр төлөвлөж байсан "Molly x North Kimokawaii" аялан тоглолт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө цуцлагдлаа.

Нийт 14 өртөөг дамжин үргэлжлэхээр төлөвлөгдсөн уг аялан тоглолт наймдугаар сарын 5-нд Даллас хотоос эхлэх ёстой байсан юм. Хөтөлбөрт Хьюстон, Атланта, Филадельфи, Нью-Йорк, Бостон, Торонто, Чикаго, Финикс, Сан-Франциско зэрэг хотууд багтаж, наймдугаар сарын 27-нд Лос-Анжелес хотод өндөрлөхөөр байв. Энэхүү аялан тоглолт нь Норт Уэстийн өөрийн бүтээсэн "NOrth4evr" цомогт зориулагдсан байжээ.

Одоогоор аялан тоглолтын албан ёсны цахим хуудас ажиллахгүй байгаа бөгөөд Ticketmaster болон бусад тасалбар борлуулагчдын сайтад тоглолтуудыг цуцлагдсанд тооцсон байна. Норт Уэст өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан "Би Молли Сантанатай аялан тоглолтод явахдаа маш их баяртай байсан ч харамсалтай нь энэ боломжгүй боллоо" хэмээн мэдэгджээ.

Рэппер Молли Сантана мөн шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйн, "Тоглолтын тасалбар худалдаж авсан бүх хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Та бүхний цаг зав, хөдөлмөрлөж олсон мөнгөө зарцуулан төлөвлөж байсныг би маш сайн ойлгож байна. Би та бүхэндээ маш их талархдаг бөгөөд энэ алдагдлыг заавал нөхөх болно гэдгээ амлаж байна" хэмээн бичсэн байна.

Хэвлэлийн төлөөлөгчид уг цуцлалтын талаар одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.