АНУ-ын Нью-Жерси мужийн Инглиштаун дүүргийн хотын зөвлөлийн гишүүн Жон Алит хууль сахиулах байгууллагын анхааралд өртөж, баривчлагдлаа. 63 настай түүнийг дарамтлан мөнгө нэхэх болон мөнгө хүүлэлтийн хэргээр буруутгаж байгаа аж.
Жон Алит нь өмнө нь мафийн бүлэглэлийн алуурчин байсан гэдгээрээ олонд танигдсан нэгэн юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд Жон “Жуниор” Готтигийн эсрэг мэдүүлэг өгч, улмаар амьдралын хэв маягаа өөрчилсөн гэгдэж байв. Тэрээр өнгөрсөн оны эхээр Инглиштаун дүүргийн зөвлөлийн гишүүнээр тангараг өргөн ажиллаж эхэлсэн билээ.
Прокуроруудын үзэж буйгаар, түүнд тулгаж буй хэргүүд нь түүний залуу цаг үеийн гэмт хэргийн ертөнц рүү эргэн орж байгааг харуулж байна. Баасан гарагт баривчлагдсан Жон Алит бямба гарагт шүүх хуралд оролцсоныхоо дараа суллагджээ. Тэрээр удахгүй болох шүүх хуралд дахин дуудагдах товтой байна.