НҮБ-ын Олон улсын бие даасан комисс Газын зурвас болон эзлэгдсэн Баруун эрэг дэх нөхцөл байдлын талаарх тайлангаа мягмар гарагт танилцууллаа. Уг тайланд Израил улсын эрх баригчид болон аюулгүй байдлын хүчнийхэн Палестины хүүхдүүдийг зориудаар онилсон гэж дүгнэсэн байна.
Тус комиссын үзэж байгаагаар энэхүү үйлдлүүд нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болон дайны гэмт хэрэгт тооцогдохоор байна. Мөн эзлэгдсэн Баруун эрэгт ч дайны гэмт хэргүүд үйлдэгдсэн болохыг тайланд дурджээ.
Энэхүү судалгаа нь аравдугаар сарын 7-нд Израил болон Хамас бүлгэмийн хооронд дайн эхэлснээс хойш Палестины хүүхдүүдийн эсрэг гарсан зөрчлүүдийг судалсны үндсэн дээр гаргасан дүгнэлт юм. НҮБ-ын бие даасан комисс нь эзлэгдсэн Палестины нутаг дэвсгэр, тэр дундаа Зүүн Иерусалимд гарч буй зөрчлүүдийг хянах чиг үүрэгтэй байгууллага юм.