Украин улсын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл даваа гарагт хуралдаж, тус улсын хотууд болон боомтуудад Орос улсаас хийсэн томоохон хэмжээний халдлагын асуудлыг хэлэлцлээ.
Долдугаар сарын 19-нд нийслэл Киев хотод хийсэн шөнийн цохилтын улмаас наад зах нь нэг иргэн амиа алдаж, арав гаруй хүн шархадсан байна. Уг халдлага нь орон сууц болон иргэний дэд бүтцэд ихээхэн хохирол учруулжээ.
Украины эрх баригчид энэхүү үйл явдлыг дайн эхэлснээс хойш гарсан хамгийн хүчтэй бөгөөд томоохон халдлагуудын нэг хэмээн тодорхойлж байна. Одоогоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд нөхцөл байдлын талаарх мэдээлэл шинэчлэгдсээр байна.