Европ тив даяар аюултай халууны давлагаа үргэлжилсээр байгаа энэ үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ илүү зоригтой арга хэмжээ авахыг уриаллаа.

Тэрээр чулуужсан түлшнээс үүдэлтэй уур амьсгалын хямралыг зогсоох, байгаль орчинд нөхөн сэргээгдэхгүй хохирол учруулахаас сэргийлэх зорилготой цэвэр эрчим хүч рүү шилжих төлөвлөгөөг танилцуулсан байна. Антонио Гутерреш энэхүү өөрчлөлтийг хийх нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэжээ.