Палестины газар нутгийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч Франческа Албанезе даваа гарагт мэдэгдэл хийж, Израиль улс Газын зурвас дахь нурангийг зайлуулах, бутлах болон зөөвөрлөх ажиллагаа явуулж байгаа нь маш ноцтой үр дагавартайг анхаарууллаа.

Түүний онцолсноор, Израилийн хяналтад байгаа Газын хэсгүүдийн нурангийг их хэмжээгээр цэвэрлэж байгаа явдал нь "харгис гэмт хэрэг"-ийн мөр баримтыг арилгах, түүнчлэн хүний цогцсын үлдэгдлийг олж илрүүлэх, хэн болохыг нь тогтооход саад учруулах эрсдэл дагуулж байна.

Түүнчлэн шинжээч Газын нуранги дотор хүний цогцос болон биет нотлох баримтууд агуулагдаж байгааг мэдэгдэлдээ сануулсан юм.