Америкийн өмнөд Калифорни мужийн цагдаагийн газрын мөрдөгч асан Марк Фурман 74 насандаа нас барсан тухай Rolling Stone сэтгүүл мэдээллээ. Тэрээр 1994 онд болсон О.Ж. Симпсоны хоёр хүн амины хэрэгт гол мөрдөгчдийн нэг байсан юм.

Марк Фурман хэргийн газраас “цустай бээлий” олж, хэргийн нотлох баримтыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. О.Ж. Симпсон гэм буруугүй гэж цагаатгагдсан ч хэргийн явцад Фурманыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэх дуулиан дэгдэж, түүний нэр хүндэд сэв суулгасан юм. Фурман хэрэгт худал мэдүүлэг өгсөн хэргээр ял эдэлж байсан.

О.Ж. Симпсон бол Америкийн хөлбөмбөгийн од, жүжигчин байсан бөгөөд эхнэр Николь Браун Симпсон болон түүний найз Роналд Голдман нарыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан билээ. Хэдийгээр Симпсон эрүүгийн хэргээс мултарсан ч иргэний хэргээр буруутай гэж тооцогдож, их хэмжээний нөхөн төлбөр төлсөн.

Марк Фурман цагдаагийн газраас тэтгэвэртээ гарсаныхаа дараа хэд хэдэн ном бичиж, хэрэг мөрдөн байцаалтын талаар телевизийн хөтөлбөрүүдэд оролцож байсан. Түүний нас барсан шалтгааныг одоогоор зарлаагүй байна.