Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) ерөнхий прокурор Карим Хан-ыг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Баасан гарагт болсон санал хураалтаар шүүхийн гишүүн 125 орны дийлэнх олонх нь түүнийг ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжжээ.
Өмнө нь тус шүүхийн удирдах байгууллагын гүйцэтгэх товчоог бүрдүүлдэг дипломат ажилтнууд Британийн хуульч Карим Ханыг ОУЭШ-ийн доод албан тушаалтантай бэлгийн зүй бус харилцаатай байсан гэх дүгнэлтийг гаргаж, түүнийг ажлаас нь халахыг зөвлөсөн байсан юм. Энэхүү асуудалтай холбоотой баримт бичгүүдийг Ройтерс агентлаг өмнө нь танилцуулж байв.
ОУЭШ-ийн зүгээс баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ, гишүүн орнуудын чуулган олонхын саналаар ийм шийдвэр гаргасныг албан ёсоор баталлаа.