Пуэрто-Рикогийн уран бүтээлч Омар Курц карьерынхаа анхны Billboard-ийн тэргүүн байрыг хүртлээ. Түүний “KOKO” дуу 10-р сарын 3-ны өдрийн байдлаар Latin Rhythm Airplay чартын 2-р байраас 1-р байр руу дэвшсэн байна.
Mr.305 болон Rimas агентлагаас гаргасан тус дуу нь 9-р сарын 18-аас 24-ний хооронд АНУ-д 6.6 сая сонсогчийн хандалт авч, 18 хувийн өсөлт үзүүлсэн талаар Luminate мэдээлэв. Ингэснээр сүүлийн дөрвөн долоо хоногийн турш уг чартыг тэргүүлж байсан Жэй Вилерийн “De Lejitos” уран бүтээлийг ардаа орхижээ. Мөн “KOKO” нь Hot Latin Songs жагсаалтын эхний аравт 17 дахь долоо хоногтоо бичигдэж, 5-аас 6-р байр руу шилжсэн бөгөөд энэ нь түүний топ 10-т багтсан уран бүтээлүүд дундаас хамгийн удаан хадгалагдсан үзүүлэлт болж байна.
Энэхүү амжилтынхаа талаар Омар Курц Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “KOKO дуу маань 1-р байранд орсон нь надад маш их утга учиртай. Энэ дуунд Пуэрто-Рикогийн маань уур амьсгал, амьдралын хэв маяг, хөгжмийг хэрхэн мэдэрдэг гээд бүх зүйл шингэсэн. Зөвхөн биднийх болох тэр онцлог дэлхий даяар олон хүнд хүрсэнд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
“KOKO” дуу нь түүний 2-р сард гаргасан POR SI MAÑANA NO ESTOY цомогт багтсан юм. Тус цомог нь 3-р сард Top Latin Albums болон Top Latin Rhythm Albums чартуудад 3-р байраар нээлтээ хийж байв. Мөн өмнө нь 4-р сард Billboard Global 200 жагсаалтын 75-д, Global Excl. U.S. жагсаалтын 58-д тус тус эрэмбэлэгдэж байжээ.