Ормузын хоолой орчимд газрын тос тээвэрлэгч танкерууд халдлагад өртсөн үйл явдлын дараа АНУ болон Ираны хооронд цэргийн шинж чанартай харилцан цохилт өгөх үйл ажиллагаа явагдсан байна.
АНУ-ын цэргийнхэн мэдэгдэхдээ, тэдний зүгээс Ираны пуужингийн байрлалууд болон командлалын төвүүд рүү цохилт өгсөн гэдгээ зарлажээ. Үүний хариуд Ираны тал АНУ-ын баазууд руу халдлага үйлдсэн гэдгээ мэдэгдээд байна.
Одоогоор талуудын хооронд үүсээд буй нөхцөл байдал болон харилцан өгсөн цохилтуудын үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.