Оросын цэргийн хүчнийг хангах зориулалттай дрон үйлдвэрлэдэг "Uraldronzavod" үйлдвэрийн захирал Владимир Ткачук осолд орсон талаар мэдээллээ. Мягмар гарагийн орой Москвагаас зүүн зүгт 1,400 км-ийн зайд орших Екатеринбург хотын ойролцоох Большой Исток тосгонд уг хэрэг гарсан байна.
Түүний сууж явсан автомашин дэлбэрсний улмаас жолооч нь газар дээрээ амиа алджээ. Харин үйлдвэрийн захирал Владимир Ткачук хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь маш хүнд байгааг Оросын төрийн мэдээллийн агентлагууд болох ТАСС болон РИА Новости дамжууллаа.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан эрх баригчдын зүгээс одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.