ОХУ-ын Хар тэнгисийн эрэгт байрлах Геленджик амралтын бүсэд даваа гарагт дроны халдлага болсон тухай мэдээлэл гарлаа. Оросын талын мэдээлснээр, энэхүү халдлага нь энгийн иргэдийг онилсон санаатай үйлдэл байсан гэв.
Уг халдлагын улмаас долоон хүн амиа алдсаны дотор гурван хүүхэд байгаа бөгөөд нийт 40 хүн гэмтэж бэртсэн байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдаж, Reuters агентлагийн баталгаажуулснаар, дронууд хүн ихтэй далайн эргийн бүс рүү мөргөж буй дүрс бичлэгүүд нийтлэгджээ.
Украины зүгээс уг үйл явдалтай холбогдуулан ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Орос болон Украин улсууд хоёулаа 2022 онд эхэлсэн өргөн хүрээтэй дайны үеэр энгийн иргэдийг санаатайгаар онилдоггүй гэсэн байр суурийг баримталсаар ирсэн юм.