Бямба гарагт Украины Запорожье мужид Оросын цохилтын улмаас наад зах нь 17 хүн амиа алдсан тухай тус улсын албаны эх сурвалжууд мэдээллээ.
Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, Запорожье хотын орон сууцны барилгууд Оросын агаарын бөмбөгдөлтөд өртөх үеэр амиа алдсан иргэдийн дунд гурван хүүхэд байсан бөгөөд дор хаяж 18 хүн бэртэж гэмтсэн байна. Мөн өдрийн цагаар Украины нийслэл Киев хот руу пуужингаар харважээ.
Энэхүү халдлага нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-аас дизель түлш худалдан авах тохиролцоонд хүрснээ зарласны маргааш өдөр болсон байна. Уг хэлэлцээрийн талаар Киевийн зүгээс Москвагийн Украинд хийж буй дайныг санхүүжүүлэхэд тус дэм болно хэмээн анхааруулж байжээ.