Америкийн алдарт “Осмондс” (The Osmonds) хэмээх гэр бүлийн хамтлагийн ахлагч, гитарчин Алан Осмонд 76 насандаа таалал төгссөн тухай Billboard сэтгүүл мэдээллээ. “Осмондс” нь 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхээр хит парадуудыг тэргүүлж байсан, ах дүү зургаан хөвгүүдээс бүрдсэн хөгжмийн хамтлаг юм. Алан, Уэйн, Меррилл, Жэй нар анх хамтлагтаа нэгдсэн бөгөөд хожим нь Донни, Жимми нар нэмэгджээ.

Алан Осмонд нь хамтлагийнхаа дуу бичлэгийн ажилд голлон оролцож, хит болсон олон дууг бүтээхэд хувь нэмрээ оруулсан байна. Тэрээр олон жилийн турш эрүүл мэндийн асуудалтай байсан бөгөөд нас барах болсон шалтгааныг одоогоор зарлаагүй байна.

“Осмондс” хамтлаг нь залуу үеийнхний дунд маш их алдартай байсан бөгөөд тэдний дуунууд өнөөг хүртэл хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Алан Осмондын гэр бүл, фенүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.