ОХУ-ын Засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хяналтад байлгах зорилгоор нийт тоо толгойн 30 хүртэлх хувийг цөөлөх шийдвэр гаргасныг тус улсын Байгалийн нөөцийн яам Баасан гарагт мэдэгдсэнийг төрийн өмчит РИА агентлаг уламжилжээ.

Энэхүү шийдвэрийг энэ онд баавгайн дайралтад өртөж 36 хүн амиа алдсаны дараа гаргасан байна. Яамны мэдэгдэлд дурдсанаар уг хязгаарлалтыг баавгайн тоо толгойг илүү сайн хянаж, хүн рүү дайрах тохиолдлыг бууруулах зорилгоор тогтоосон бөгөөд ОХУ-ын Хууль зүйн яаманд бүртгүүлээд байгаа ажээ.