ОХУ-ын зүгээс цэргийн тоог нэмэгдүүлэх зорилготой шинэ дайчилгааны аян зохион байгуулахаар бэлтгэж байж болзошгүй гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар Украины албаны хүмүүс болон Оросын хараат бус хэвлэлийн байгууллагууд мэдээлж байна.
Тус мэдээллүүдэд дурдсанаар, ОХУ-ын зэвсэгт хүчний тоог нэмэгдүүлэх чиглэлээр бэлтгэл ажил хийгдэж байгаа ажээ. Гэсэн хэдий ч Кремлийн зүгээс энэхүү мэдээллийг эрс үгүйсгэж байна.
Одоогийн байдлаар Оросын эрх баригчид дайчилгааны асуудлаар ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй гэх байр суурийг илэрхийлсээр байна.