ОХУ энэ долоо хоногт дизель түлшний экспортыг хориглох шийдвэр гаргасан нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг донсолгоод байна. Энэхүү шийдвэр нь аж үйлдвэрийн гол түлшний хомсдолыг улам бүр хурцатгаж, ОХУ-аас түлш худалдан авдаггүй улс орнуудад ч үнийн өсөлтийг мэдрүүлж эхэллээ.
Дизель түлш нь дэлхийн газрын тосны хэрэглээний хамгийн том хувийг эзэлдэг. Түүний үнэ огцом өсөж байгаа нь дэлхийн эдийн засагт өргөн хүрээний нөлөө үзүүлж байна. Учир нь дизель түлшийг аж үйлдвэрийн машин механизм, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, хүнд даацын тээвэр болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг билээ.
Дэлхийн зах зээлд түлшний нийлүүлэлт сүүлийн хэдэн жилийн турш маш бага буюу хатуу хэвээр үргэлжилж ирсэн юм.