ОХУ-ын зэвсэгт хүчин Украины хамгийн том хотуудыг онилон баллистик пуужингийн томоохон довтолгоог эхлүүлжээ. Энэхүү дайралтын улмаас одоогоор дөрвөн хүн амиа алдаж, дахин 36 хүн гэмтэж бэртсэн талаар BBC мэдээллээ.

Украины хотуудад чиглэсэн энэхүү цэргийн ажиллагаа нь Киев хот ОХУ-ын дэд бүтцэд өөрийн довтолгоог үргэлжлүүлж буй энэ үед болж байна. Одоогоор хохирогчдын тоо болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл үргэлжлэн шинэчлэгдэж байгаа бөгөөд хоёр талын мөргөлдөөн үргэлжилсээр байна.