Украин улс ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцийг онилсон урт хугацааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Энэхүү ажиллагааны улмаас Оросын шатахууны хангамж тасалдаж, цэргийн логистикийн үйл ажиллагаанд томоохон саад бэрхшээлүүд үүсээд байгаа талаар DW мэдээллээ.
Ялангуяа Оросын хяналтад буй Крымд шатахууны хомсдол улам бүр нэмэгдэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Энэхүү ажиллагаа нь ОХУ-ын дотоод болон цэргийн нөөцөд шууд нөлөөлж байгаа юм.
Эрчим хүчний салбарт үүсээд буй энэхүү дарамт нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хэлэлцээрийн ширээний ард суухад хүргэх эсэх нь олон улсын анхаарлыг татаж байна. Одоогоор үүсээд буй нөхцөл байдал нь Оросын эрх баригчдад улс төрийн болон эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний шахалт үзүүлж эхэлжээ.