Пакистан улс Афганистаны нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж, цохилт өгсөн байна. Уг үйл явдлын улмаас олон арван хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

Афганистаныг удирдаж буй Талибаны засгийн газар уг цохилтын үеэр энгийн иргэд амиа алдсан гэж мэдэгдэж байна. Харин Пакистаны тал уг ажиллагааг зөвхөн зэвсэгт бүлэглэлийн гишүүдийг устгахад чиглэсэн гэж тайлбарлаж буй юм.

Талуудын байр суурь ийнхүү эсрэг тэсрэг байгаа бөгөөд одоогоор нөхцөл байдлын талаарх нэмэлт мэдээлэл тодорхойгүй байна.