Пакистан улсын Лахор хотод сургалтын төвийн барилга нурсан эмгэнэлт хэрэг гарч, 14 хүүхэд амиа алдсан байна. Тус явдал мягмар гарагт болсон бөгөөд одоогийн байдлаар амиа алдсан хүүхдүүдийн оршуулгын ажиллагааг зохион байгуулж байна.
Хууль сахиулах байгууллагууд уг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Мөрдөн байцаалтын явцад барилгын ажил хийгдэж байх үед хариуцлага алдсан эсэхийг голлон шалгаж байгаа аж. Барилгын чанар болон аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөн байж болзошгүй гэх сэжиг таамаг дэвшүүлээд байна.