Пакистан улс Афганистантай залгаа хил орчмын бүс нутагт цэргийн ажиллагаа явуулж, агаарын цохилт өгсөн тухай албаны эх сурвалжууд мэдээллээ. Энэхүү ажиллагааны улмаас 36 энгийн иргэн амиа алдаж, 160 орчим хүн шархадсан байна.
Пакистаны тал энэхүү ажиллагааг өөрийн улсын нутаг дэвсгэрт гарсан зэвсэгт халдлагын хариу болгон хийсэн гэж мэдэгджээ. Тодруулбал, хилийн бүсэд байрлах зэвсэгт бүлэглэлүүдийн нуугддаг газруудыг бай онох зорилготой байсан хэмээн тайлбарлаж байна.
Харин Афганистаны зүгээс Пакистаны энэхүү үйлдлийг эрс буруушааж, үүнийг түрэмгийллийн шинжтэй үйлдэл хэмээн мэдэгдсэн байна. Одоогоор хоёр улсын хил орчмын нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.