“Панкийн загалмайлсан эх” хэмээн нэрлэгддэг Патти Смит өөрийн амьдрал, урлагийн замналыг өгүүлсэн “Bread of Angels: A Memoir” нэртэй шинэ дурсамж номоо зөөлөн хавтастайгаар уншигчдын хүртээл болгоод байна.

Энэхүү бүтээл нь түүний 1992 онд гаргасан анхны дурсамж ном болох “Woolgathering”-аас хойших тав дахь дурсамж ном юм. Тэрбээр сүүлийн 35 орчим жилийн турш өөрийн амьдрал, хөгжмийн замналын олон үе шатуудыг харуулсан дурсамж номуудаа уншигчдад цувралаар хүргэсээр иржээ. Үүнд 2010 оны “Just Kids”, 2015 оны “M Train”, 2019 оны “Year of the Monkey” бүтээлүүд багтдаг.

Нью-Жерси дэх хуучирсан орон сууцнаас гараагаа эхэлсэн тэрбээр анх яруу найраг бичиж байсан бол улмаар 1975 оны онцлох бүтээл болох “Horses” цомгоороо дууны үг бичих урлаг руу шилжсэн түүхтэй. Дараа нь Нью-Йорк дахь алдар нэрээс холдож, Мичиган мужийн Сент-Клэр-Шорст шинэ гэр бүл зохион суурьшжээ.

Анх 2025 онд хатуу хавтастайгаар гарсан уг дурсамж номд Патти Смит урлагийн өсөлт дэвшлийнхээ зэрэгцээ шинэ гэр бүлийн амьдрал, бичвэр болон хөгжмийн ажлаа хэрхэн тэнцвэржүүлж байсан тухай өгүүлдэг аж. Мөн уг ном Audible платформ дээр түүний өөрийнх нь дуу хоолойгоор уншсан аудио хувилбараар давхар хүрээд байна.