Европ тивд бүртгэгдсэн дээд амжилтыг эвдсэн хэт халалтын улмаас Парис хотын оршуулгын газрууд болон моргүүд хүндхэн нөхцөл байдалтай тулгарчээ.

Моргийн эзэн Зоухаеир Хертеллигийн хэлж буйгаар, түүний удирддаг морг дахь 32 байр бүгд дүүрсэн байна. Улмаар оршуулгын газрын ажилтнууд болон талийгаачийн ар гэрийнхэн залгаж, зай талбай байгаа эсэхийг лавлахад тэрээр “Үгүй” гэж хариулахаас өөр аргагүйд хүрчээ.

Тэрээр “Бид үнэхээр гамшгийн шинжтэй нөхцөл байдалтай нүүр тулж байна” гэж ярьсан бөгөөд өдөрт хэдэн зуун дуудлага хүлээн авч байгаагаа илэрхийлсэн юм. Хэт халалт үргэлжилсээр байгаа энэ үед нас барагсдын тоо нэмэгдэж, хадгалах байрны хүрэлцээ муудсан нь Парис болон бусад бүс нутагт хүндрэл учруулж байна.