Францын Парис хотод байрлах хамгийн эртний гүүр болох Понт-Нёф (Pont Neuf) сонирхолтой өөрчлөлтөд оржээ. Уран бүтээлч ЖР (JR) өнгөрсөн сард уг гүүрийг даавуугаар бүрж, уулын агуй мэт харагдуулах урлагийн бүтээл туурвисан байна.
Энэхүү инсталляц нь харагдах байдлын хувьд жинхэнэ агуйг санагдуулах ч, бодит байдал дээр тийм биш аж. Тодруулбал, Парис хотод нүүрлэсэн хүчтэй халууны давалгааны үеэр уг гүүр нь жинхэнэ агуй шиг сэрүүн орчныг бүрдүүлж, хүмүүст таатай нөхцөлийг олгож чадаагүй байна.