Мексикийн хөгжмийн ертөнцийн олны анхаарлыг татсан хосууд болох Песо Плума болон Кениа Ос нар салах шийдвэр гаргаснаа олон нийтэд зарлалаа. Тэдний харилцаа хүндэтгэлтэй бөгөөд эв найртай өндөрлөж байгааг хоёр тал баталсан байна.

Песо Плума нь өдгөө дэлхийн хөгжмийн чартуудыг тэргүүлж буй Мексикийн алдартай дуучин бөгөөд түүний “Tommy & Pamela” дуу нь 2024 онд Billboard-ын “Hot Latin Songs” жагсаалтын 20-р байрт бичигдэж байсан юм. Харин Кениа Ос нь Мексикийн поп дуучин, сошиал медиагийн нөлөөлөгч бөгөөд Латин Америкийн залуусын дунд маш их нэр хүндтэй нэгэн билээ.

Хосууд өнгөрсөн хугацаанд хамтын уран бүтээл болон хувийн амьдралаараа шүтэн бишрэгчдийнхээ анхаарлыг ихээхэн татаж байсан юм. Гэсэн хэдий ч одоо тэд өөрсдийн уран бүтээл болон карьертаа анхаарлаа төвлөрүүлэхээр шийджээ. Тэдний хэвлэлийн төлөөлөгчдийн мэдээлснээр, хосууд харилцаагаа “хайр, хүндэтгэл, хамгийн сайн нөхцөлөөр” өндөрлүүлж байгаа аж.

Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа олон тооны шүтэн бишрэгчид нь тэднийг дэмжиж буйгаа илэрхийлсээр байна. Хэдийгээр хайр дурлалын харилцаа нь дуусгавар болж байгаа ч хоёр уран бүтээлч цаашид тус тусын уран бүтээлийн замаар амжилттай үргэлжлүүлэн ажиллах болно гэдэгт итгэлтэй байна.