Алдарт The Beatles хамтлагийн гишүүн Пол Маккартни дуучин Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгч Трэвис Келси нарын хуриман дээр тайзан дээр гарч дуулсан талаараа дэлгэрэнгүй хуваалцлаа.
Тэрээр 10-р сарын 2-ны баасан гарагт гарсан Jimmy Kimmel Live нэвтрүүлэгт оролцохдоо уг хуримын тухай дурссан юм. Тэдний хурим 7-р сарын 3-нд Нью-Йорк хотын алдарт Madison Square Garden ордонд болсон бөгөөд Маккартни уг арга хэмжээнд оролцсоноо өөрөө албан ёсоор баталжээ.
Нэвтрүүлгийн хөтлөгч Жимми Киммел түүнээс дуулах гэж байгаагаа өмнө нь мэдэж байсан эсэхийг лавлахад, Маккартни: "Тийм ээ, Тейлор өөрөө надаас дуулахыг хүссэн" гэж хариулсан байна. Тэрээр 1964 оны The Beatles хамтлагийн сонгодог бүтээл болох "I Want to Hold Your Hand" дууг Свифтийн хүсэлтээр дуулжээ. Мөн тэрээр Тейлор Свифтийг тайзан дээр байсан тул нөхөртөө зориулж хамт дуулахыг зөвлөсөн ч тухайн үед Трэвисийн нэрийг хэсэг зуур мартаж, үзэгчдийг инээлгэсэн хөгжилтэй явдлыг хуваалцсан байна.
Хуримын ёслолын талаар зочид ихэд нууцалж байгаа бөгөөд хосууд одоогоор нэг ч гэрэл зураг нийтлээгүй байгаа юм. Тейлорын найз, жүжигчин Дакота Жонсоноос хуримын зураг цаашид ил гарах эсэхийг асуухад тэрээр "үгүй" гэж хариулжээ. Харин хүргэн Трэвис Келси өөрийн "New Heights" подкастаар дамжуулан энэ нь хэзээ ч мартагдахааргүй, үлгэрийн мэт үдэш болж өнгөрснийг дурдаад, хувийн орон зайг хадгалахын тулд Madison Square Garden-ийг сонгосон хэмээн ярьсан байна.