Польшийн аюулгүй байдлын албанаас мэдээлснээр, тус улсад өсвөр насны нэгэн хүүг Оросын талд тагнуул хийж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, уг этгээдийн гол зорилго нь Польш болон Украин улсуудын хооронд этник зөрчил үүсгэх, улс хоорондын харилцааг хурцатгахад чиглэсэн байжээ. Энэхүү үйлдэл нь тус улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой асуудал хэмээн үзэж байна.
Одоогоор энэ хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон хүүгийн үйлдсэн гэгдэх хорлон сүйтгэх ажиллагааны талаарх бусад нарийн ширийн зүйлсийг албаныхан нууцалж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.