Польшийн улс төрд томоохон өөрчлөлтүүд өрнөж байна. Тус улсын гол сөрөг хүчин болох барууны үзэл баримтлалтай намын дотоод бүтэц эрх мэдлийн төлөөх ширүүн тэмцлийн улмаас хямралд орлоо.
Энэхүү дотоод зөрчил нь тус намын гишүүд болон удирдлагуудын хооронд үүссэн хагаралтай холбоотой юм. Ялангуяа, тус намын нөлөө бүхий улстөрч, Польшийн Ерөнхий сайд асан Матеуш Моравецкийг намаас хөөх тухай асуудал хөндөгдсөн нь нөхцөл байдлыг улам хурцатгав.
Ажиглагчдын үзэж байгаагаар, хэт барууны үзэл рүү хэлбийж буй энэхүү үйл явц нь тус намын дотоод нэгдлийг сулруулж байна. Мөн энэ үйлдэл нь намын нэр хүндийг улам бүр сулруулах эрсдэлтэй байгааг эх сурвалжууд онцолжээ. Одоогоор намын дотоод дахь эрх мэдлийн тэмцэл үргэлжилж байгаа бөгөөд энэ нь Польшийн улс төрийн талбарт хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна.