Поп, фанк, рок хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, гайхалтай авьяасаараа тамгалсан, Америкийн нэрт хөгжимчин Принсийн (Prince, 1958-2016) дуунууд дахин бидний сонорыг мялаах нь ээ. Түүнийг талийгаач болсноос хойш өмч нь хөгжимчиний архиваас шинэ бүтээлүүдийг гаргахаар ажиллаж байгаа билээ.

Энэ удаад Принсийн өмч 2026 онд гаргахаар төлөвлөж буй урьд өмнө хэзээ ч цацагдаж байгаагүй цомгийн дуунуудаасаа анхны сингл болох 'With This Tear' дууг цацлаа. Энэхүү дуу нь Принсийн хэзээ ч гаргаж байгаагүй цоо шинэ цомгийн төслийн эхлэл болж байгаа юм байна. Фенүүд нь Принсийн архиваас дахин ямар гайхалтай бүтээлүүд гарах бол гэж тэсэн ядан хүлээж байна.

Принс бол Америкийн дуучин, хөгжмийн зохиолч, хөгжимчин, продюсер бөгөөд 1980-аад оны поп хөгжмийн хамгийн нөлөөтэй уран бүтээлчдийн нэг байсан юм. Тэрээр 'Purple Rain', 'When Doves Cry', 'Kiss' зэрэг олон хит дуугаараа дэлхий даяар алдартай.

'With This Tear' дууг стриминг платформуудаас сонсох боломжтой.