Поп, фанк, рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг, дэлхий дахинаа Принс хэмээн танигдсан Америкийн нэрт хөгжимчний дууг дахин сонсох боломжтой боллоо. Түүний өвийг залгамжлагчид Принс агсныг таалал төгсөөд 10 жил болж буйтай холбогдуулан “With This Tear” дууны өмнө нь хэзээ ч сонсогдоогүй хувилбарыг цацах гэж байна.

Энэхүү дуу нь анх 2006 онд Принсийн “3121” цомогт багтсан бөгөөд шинэ хувилбар нь түүний өмнө нь хэзээ ч олонд дэлгэгдээгүй, илүү сэтгэл хөдөлгөм, төгөлдөр хуурын аялгуутай хувилбар байх болно гэж мэдэгджээ. Фэнүүд нь энэхүү дууг сонсохдоо Принсийн хөгжмийн өв санг шинээр нээж, түүний урлагийн гайхамшигт ертөнцөд дахин нэг удаа аялах боломжтой болох юм.

Принс нь 1980-аад оны үеэс эхлэн дэлхий дахинд алдаршиж, “Purple Rain”, “Kiss”, “When Doves Cry” зэрэг олон арван хит дуугаараа залуусын зүрх сэтгэлд хоногшсон билээ. Тэрээр өөрийн өвөрмөц хөгжмийн хэв маяг, тайзан дээрх гайхалтай үзүүлбэрүүдээрээ хөгжмийн ертөнцөд томоохон хувь нэмэр оруулсан юм. Принсийг 2016 онд таалал төгссөний дараа ч гэсэн түүний хөгжим, уран бүтээл нь үеийн үед дамжин улам бүр үнэ цэнтэй хэвээр үлдэж байна.