Америкийн нэрт дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Принс Рожерс Нелсон буюу Принс (Prince) таалал төгсөөд яг 10 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү харамсалтай өдрийг тохиолдуулан түүний өмнө нь хэзээ ч сонсогдож байгаагүй “With This Tear” хэмээх шинэ дууг олон нийтэд цацлаа.

Энэхүү баллад хөгжмийн төрлийн дуу нь түүний “vault project” гэгдэх хэзээ ч цацагдаж байгаагүй дуунуудын цомогт багтах бөгөөд энэ оны сүүлээр худалдаанд гарах төлөвтэй байна. “Vault project” гэдэг нь Принсийн амьд ахуй цагтаа бичүүлсэн боловч олон нийтэд хүргэж байгаагүй дуунуудын цуглуулга юм. Түүнийг нас барсны дараа олон арван жилийн турш хадгалагдаж байсан эдгээр дуунуудыг одоо фенүүддээ хүргэхээр болжээ.

Принс нь 1980-аад оны поп хөгжмийн ертөнцөд томоохон нөлөө үзүүлсэн, хөгжмийн олон төрлийг хослуулсан өвөрмөц хэв маягаараа алдартай уран бүтээлч билээ. Тэрээр 2016 онд 57 насандаа таалал төгссөн.

Түүний шинэ дууг сонсож, дурсгалыг нь хүндэтгэцгээе.