АНУ-ын спортын нэвтрүүлгийн ертөнцөд алдартай, ESPN телевизийн хөтлөгч Пэт Макафи олны анхаарлыг татсан асуудалд холбогдоод байна. Түүнийг сагсан бөмбөгийн од Леброн Жэймс дараагийн багтаа хаана тоглох талаарх таамаг дээр бооцоо тавьсан хэмээн буруутгаж эхэлжээ.

Пэт Макафи өөрийн нэвтрүүлгийн үеэр энэхүү асуудалд тайлбар өгөхдөө, тус телевизийн NBA-ийн асуудал хариуцсан тэргүүлэх шинжээчийн өгсөн мэдээллийг ашиглан бооцоо тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Одоогоор энэ үйл явдалтай холбоотой нэмэлт мэдээлэл болон хөтлөгчийн эсрэг авч болох арга хэмжээний талаар тодорхой шийдвэр гараагүй байна.