Холливудын алдартай жүжигчин, инээдмийн киноны од Ребел Уилсон өөрийнх нь эсрэг гаргасан нэр төрийн заргад ялалт байгуулсан талаар Rolling Stone сэтгүүл мэдээллээ. Энэхүү шүүх хурал нь түүний оролцсон "The Deb" киноны уран бүтээлчидтэй холбоотой маргаанаас үүдэлтэй юм.

Уг хэргийг тус киноны жүжигчин Шарлотт МакИннес үүсгэсэн байна. Шарлотт МакИннесийн зүгээс Ребел Уилсоныг "The Deb" киноны продюсеруудтай хийсэн тусдаа маргаандаа өөрийг нь хөшүүрэг болгон ашигласан хэмээн буруутгаж байжээ.

Кино урлагийн салбарт өрнөсөн энэхүү маргаан нь олны анхаарлыг татаад байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр Ребел Уилсон уг хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон байна.